boldbaatar's blog
Бусдын тогойг зээлбэл өөрийнхөө толгойг алдах ...
Бодончар мунхаг элэнц өвөөгийн бор харцгайг
Буман толгойт могой барих болоо юу ...
Монголд нийтээрээ ламын шашны Цагаан сарыг Төвд уламжлалаар тэмдэглэх боллоо. Энэ өдрийн өглөө лам нар эгэл Монголчуудад мөр гаргах замыг нь зааж хүн бүрт өөр тарни уншуулаад мод хугачуулж, шүдэнз, цаас бариулан тал тал тийш нь илгээдэг. Эдгээр хүмүүс буцахдаа уншсан тарнийхаа шидээр дуудсан сүнснийхээ нөлөөнд автах бөлгөө. Түүх сөхвөл: 1227 онд Чингис хаан тэнгэрт хальсны дараа Төвдүүд жил бүр төлдөг татвараа ирүүлэхээ больжээ. Өгөдэй хааны зарлигаар түүний хоёрдугаар хүү Хүдэн цэрэг авч тэдгээр босогчдыг дарахаар мордов ... Монгол Төрийн Түүхэнд(Юань Ши, 1369, ch, 125, f.9, verso) тэмдэглэгдсэн Өгөдэй Хааны 1229-1244 оны шүүхийн баримтанд хавсарган үлдээсэн анхааруулгыг сөхвөл: Атаа хорсолдоо шатсан Кашмир гаралтай Буддын шашинтан На-Мо гэгч Эзэн хааны шүүхэд хүргэгдэж ирээд хэрэгээ улайхад: “Дэлхийг цочроож бүх нийтийг хамарсан эргэлтээс болж түүний төрөлх улс нь юу юугүй сүйрэх болсныг үзээд зүүн хойноос эзлэн түрэмгийлэгчдийн үнэр агаарт ханхлаж байгааг мэдэрсэн” гэжээ. Төвдөд гарсан самууныг удаалгүй дарж 500 орчим лам хуврагыг алж, олон сүм хийдийг устгасанд өнөөх Төвдүүд өсөрхөж, Эзэнт улс байгуулагдсны өдөр болох Цагаан сарын өглөө Монголчуудын ирсэн зүүн хойд зүгийг зүгийн муу гээд нас барсан ах, дүүгийнхээ сүнсийг дуудан үүрийн гэгээ ормогц хараал зүхэл хийсээр тал бүр тийшээ цацсан будаа мэт таран одож шинэхэн цасанд мөрөө гаргав ... Ламын шашны зүг гаргах ёс нь тухайн жилдээ тарж бутаргахыг зөгнөөд байна уу? Тэдний хэлэх тарни нь хараалын үгийг нууцладаг юм уу? Ээжийн умай хаагд(ум ...а хум) гэж үглэсээр оныг угтах болжээ. http://youtu.be/0MG9D6jV7rs. Ламын ёсоор тарни уншсан Монголчууд ах, дүүгээ ч танихгүй болж дараа жилийг гартал хэн нэгэндээ архалдан дээрэлхэж хэрэлдэн тэмцэлдээд байна уу? ...
Магад учирыг ойлгохын тулд Вилиам Рубрукийн тэмдэглэлээс багаахан хэсгийг сөхвөл: ... Төвдүүд аав, ээж, ах, дүүгээ үхэхээр гавлаар нь аяга хийх гэж талийгчийнхаа махыг хувааж иддэг зуршилтай. Хэдийгээр өөр соёлтой иргэд тэднийг жигшин зэвүүцэх боловч Төвдүүд төрөл төрөгсдийнхөө толгойн ясаар өнгө үзэмжит аяга бүтээгээд ууж идэхэд үхэгсэдтэйгээ уулздаг гэж сайрхан гайхуулдаг ... гэжээ(William of Rubruck's Account of the Mongols, 1253-1255). Төвдүүд тэдгээр үхэгсдээ бурханчлан дуудахдаа гавалд нь идээ бэлдэж тавиад тэб, санскрит хэлээр бусдаас нууцлах бөлгөө. Сэтгэхүй мөнх гэх тул хүний мах иддэг байсан эдгээр сүнснүүд хожим дээд төрөлдөө нийлэх чадалгүй болж газрын хаа нэгтээ унтаж хоцроод тэднийг дуудахад нь гавал ясандаа хоргодон ирдэг гэжээ. Ямартай ч гэсэн Монголчууд тарни уншихад тэдгээр үхэгсэдтэй холбогдох боломж байна ...
Бурханч хэмээх лам Г.Пүрэвбат: ... Бөө хэмээх хар тарнич шашны номын сан онгойж, хар зүгийн тэнгэрийг авралын орон хэмээн шүтэх болно... гэж маш их айсан шинжтэй бичжээ. Түүний айдас нь олдмол шинтэй юм. Тэр бурханаа хэзээ ч олж хараагүй. Монгол лам нар элэнц эцэг өвөг дээдсийнхээ тэнгэрийг огт танихгүй болжээ. Тарнийн увьдсаар төвд хүний сүнс тэдэнд нөлөөлж чадаа. Монголчууд аав, ээж, элэнц өвөг дээдсийнхээ ариун сүнс онгон тэнгэрээ танивал ламын ёсонд итгэхгүй. Тиймээс Монгол ламд наалдсан Төвд хүний муу сүнснүүд орхигдож хаягдахаас айж байгаа.
Олон бурхант ламын ёсонд нэг бурхан нөгөөдөө захирагдах тухай заалт байхгүй. Бурхан бурхантайгаа ч эвлэхгүй тэмцэлдэн тэрсэлдэж ялах тухай л ягштал сургана. Үүнийг та өөрөө ч үзэх боломжтой. Монгол сүм болгон хамба ламтай байдаг. Эдгээр хамбууд нэг нэгэндээ захирагдана гэж үү? Далай лам гэж бидний хэсэг нь хушууравч түүнд мөргөөд төрөл арилжин өөрчлөгдөж илбэдүүлэн яг л Цогт тайж кинонд гардаг Арслан тайж мэт улсын ерөнхийлөгчийг ч байсан үл тоон зарлиг, шийдвэрийг нь биелүүлэхээ болих биз ээ. Ийм шашинг төрийн шашин болгосноор лам нар энгийн ард иргэдийн сэтгэлд 1990 оноос хойш хүчтэй нөлөөлж байгаа. Харин ламын шашинтнууд төрийн хэрэгт оролцож байгаа болов уу?... Ямарч л гэсэн саяхан болсон албан ёсны нэгэн хуралдаан дээр улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм гишүүддээ хандан: Та нар ямар илбэ шидээр энэ суудалд гарч ирснийг би мэдэхгүй. Гэвч нэгэнт энд ирсэн бол бүгд хийх ёстой ажлаа хийцгээ ... гэлээ.
2011 оны 6-сарын 13–нд ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Америкийн Санфранциско хотод ирж Монголчуудтай уулзаж Консулийн газрыг нээж тууз хайчлаад явсан. Уулзалтын дараа ноён Ерөнхийлөгч засгийн газрыг төлөөлсөн хамтрагчидтайгаа Баруун эргийн Монголчуудын Холбооны удирдах зөвлөлтэй тусгайлан уулзсан ярианд: арваад жил нутаг нэгтнийхээ төлөө хамтран хийсэн ажлыг үнэлэн Консулын байрны нэг өрөөг бидэнд зааж сар бүр 500$ хандив тусламж өгөх эсвэл нэг холбооны гүшүүнд тэтгэмж болгон цалин олгож Монгол иргэдээ нэгдсэн удирдлагатай байлган соёлоо хадгалах гэсэн тулгамдсан чухал асуудлыг боломжийн хэмжээнд шийдвэрлэв. Хүсэл болон хүлээлгэсэн консулыг зургаан сарын дараа ирэхэд Хишигбаяр дарга хөл алдан баярлаж хэд хоног дагаж гүйлээ. Гэвч Баруун эргийн Монголчуудын дунд домог болтлоо яригдсан нөгөө сайхан шийдвэрийг багавтар албаны газрын дарга цуцласан тухай эрхэм консул бидэнд мэдэгдэв. Бидний элэнц өвөг Чингис хаан: “Хээрийн хэргийг хээр шийд, гэрийн хэргийг гэрт шийд” гэж зарлигджээ (MНТ. хуудас277). Улсын Ерөнхийлөгч зөвшөөрч засгийн газрын явуулын төлөөлөгчид санал нэгтэй гаргасан дээрхи шийдвэрийг нэгээхэн газрын дарга хялбархаан өөрчилж чадаж байна. Тэдний хэлснээр улс төрчид юу ярих нь дотоод яамны газарт хамаагүй гэнэ. Хувилгаан ламын шидээр үү, хуримтлагдсан мөнгөний хүчээр үү төрийн шийдвэрийг алга хөмрөх төдий илбэдэж орхив. Ямар ч гэсэн Монголын төрийн бодлого алдагдаж яг л буман толгойтой могой мэт хэн хүнгүй дур зоргоороо авирлан ажилаа хийцгээнэ ...
Түүх сөхвөл: Чингис хаан Сартуул иргэнээ морилохын өмнө хожим хэнээр улсаа засуулах тухай дөрвөн хүүтэйгээ зөвшиж Жөчи, Цагаадай хоёр барьцалдан тэмцэлдээд эцэст нь Өгөдэйгээр ахлуулах болоход тэдэнд хандан: “Та нарын дундаас удирдагч төрөхгүй бол та нарын зөвлөхүүд, садан төрөл ах дүү, үр хүүхэд, найз нөхөд, жирийн албатан хүртэл өөрсдийгөө толгойлогчид тооцон эрх мэдлээс гарч хэний ч үгийг дагахгүй яг л олон толгойтой могой мэт болно. Ийм могой ганц шөнийн хүйтэн ч даахгүй. Том толгой нүхэнд хорогдохоор мөлхөхөд нөгөө нь даарахын эрхэнд түүнтэй алалдана. Аль нэг толгой нь нүхэнд хорогдлоо ч бусад толгойнууд нь хөлдөх тул бүгд үхнэ. Харин ганц толгойтой урт биетэй могой толгойгоо эхлэн нүхэнд хийгээд хорогдох газар олж дараа нь биеэ татан бүгдийг нь далдлаж хамгаалснаар тэсвэрлэшгүй хүйтэнд үхэлгүй амьд гарч чадна” гэжээ ...
бичсэн: boldbaatar | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих