boldbaatar's blog
Америк дахь Конкорд хотын волейболын тамирчид хоёрт орлоо.
11-сарын-14 нд Конкорд хотын нэгэн дүүрэгт воллейболын өдөрлөг тэмцээн явагдаж дууслаа. Энэхүү тэмцээн манай хотод ойр болж байгааг олзуурхан хэдэн хүн цугдууж эрэгтэй, эмэгтэй нэг нэг баг оролцуулж чадлаа. Энэ санааг гарган сэтгэлээсээ оролцсон Бэй Аэриагийн ачаа тээврийн "Хоюулаа хүү" компаний Гантуяа тоглолтын хувтас бэлгэснээс гадна өөрийн хоёр хүүгийн хамт оролцож их амжилтийн эхийг тавьсан. Хэдийгээр эмэгтэй баг хожигдож дөрөвдүгээр байранд орсон боловч цочир уулзаж сэтгэлээ цэнгүүлсэндээ туйлийн өндөр сэтгэгдэлтэй үлдсэн бол эрэгтэй баг хоёрдугаар байранд орсноороо биднийг баярлууллаа. Тэмцээнд Оакланд, Санфранциско, Конкорд болон Христийн сүмийн идэвхтэн баг оролцсон. Энэ өдөр Христэд итгэгч нэгэн бүсгүй хөлөө хальт гишгэж бэртээсэн бөгөөд аливаа тэмцээн уралдаанаар хүч сорин өрсөлдөхдөө шашны байгуулагийн нэрээр олныг хамруулж нийтийн дунд зохиож байх нь тохиромжгүй, сэтгэхүйн хувьд зохимжгүй юм байна гэж бодогдлоо.
Санзай Намсрай- ерөнхий шүүгч
Даваадоржийн Баасандорж -ерөнхий шүүгч
Совдын Баяраа -ерөнхий шүүгч
Октябрийн Оргилболд -талбайн шүүгч гэсэн бүрэлдэхүүнтэй
Хоюулаа хүү багт эмэгтэйгээс:
Н. Гантуяа
Б. Загдхорол
М. Оюунбилэг
Т. Наранцэцэг
Д. Даваасүрэн
М. Сайнзаяа
Эрэгтэй нь:
С. Болдбаатар
Б. Алтан-Од
Б. Энх-Од
Д. Жанцанхорол
Т. Оюунбат
О. Цэнгэл
Б. Тэмүүлэн оролцож
Эрэгтэй баг
1-р байр Христийн баг(Оакланд)
2-р байр Хоюулаа хүү (Конкорд)
Эмэгтэй баг
1-р байр: Оакланд
2-р байр Христийн баг(Оакланд)
Энэхүү тэмцээний үеээр Жанцанноров тэргүүнтэй оюутан залуучууд зар сурталчилгаагаа дэлгэн нийтэд үзүүлсэн бас шилдэг дөрвөн тоглогчдийн шагналыг “Хоюулаа хүү” компаний Гантуяа бэлгэж өгсөн юм.
мэдээллийг бэлтгэсэн Боржигин Болдбаатар
бичсэн: boldbaatar | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих