Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Ертөнцийн оройд хүрэх мөнхийн номин арцан жим

http://www.youtube.com/watch?v=jqxENMKaeCU&feature=watch-now-button&wide=1
Энэ жим өгсөж уруудахад 7 миль явж, 1.700 фийт өндөрт гарна.

Моунт Диабло уулын оройгоос Алтан хаалга, Фараллон арал, Серра Невадагийн их хөндийг өргөн уудам хязгаартайгаар тольдон харж болдог. Газар зүйчдийн нотлож байгаагаар энэ цэгээс Африкийн алдарт 19,340 фийт Килиманджароос бусад дэлхийн аль ч өндөрлөгөөс илүү их газрыг хардаг гэнэ. 3,849 фийт ийм өндөрлөгөөс тийм их тал хөндийг ажиглах болсон шалтгаан нь тойрон хүрээлсэн орчноосоо тэр л ганцаараа огцом шовойж ургаснаас гадна ойрхон байх Сан Францискогийн уулс болон Калифорнийн алдарт хөндий түүний дэргэд ердөө л хавтгай гэж хэлэхээр намхан. Тунгалаг өдөр хойт зүгт Серра Невада нурууны нилээд хэсэг, галт уулархаг Каскадын нуруу, Лассен уул хүртэл 181 миль газар сүүмийн харагддаг ч дэлхийн гүдгэрээс болж Шаста болон Есүмитийн Халф Дом халхлагддаг. Агаарын сайхан үед зүүн зүгт 125 миль газрыг дурангаар ажиглаж болно. Геологичдын судалгаагаар уул өөд өгсөх тусам чулууллаг бүтэц нь улам хөгширдөг гэжээ. Дэлхий усан бүрхүүлтэй байх балар эрт үед далайн ёроолд хазгай тогтоцтой уул байгаад хожим нь газар үүсэхэд бүхлээрээ хөрвөөж хөмөрсөн тогтоцтой аж. Аялж буй хүмүүс мэргэжлийн ур гэлтгүйгээр салхинд элэгдэж хувирсан өвөрмөц хадыг “Чулуун хот” амрах газрын орчим үзэх бол дээд оргилын доохно чөтгөрийн тавцан гэх хачин тогтолцоог сонирхон саатдаг.

1806 онд Сан Францискогийн эргээс Испанийн цэргүүд нутгийн индианчуудыг устгахаар ирж ширүүн тулаан болж байхад хачин этгээд хувцастай бөө гарч ирсэнд айсандаа бүгд буцсан гэнэ. Тэр жилдээ хийгдсэн дараачийн байлдааны ажиллагаанд индианчуудыг бүгдийг нь дарж дуустал тэдний омгийн элэнц эцгийнх нь ариун сүнс болох энэ бөөгийн дүр холдоогүй бөгөөд өдөр шөнө ялгаагүй хэзээ хүссэн үедээ, дурын газраасаа гарч ирдэг байсан тул испаниар "Monte del Diablo", англиар орчуудбал "thicket of the devil" буюу “чөтгөрийн шугуй” гэжээ. Хожим нь энэ нэр буруугаар хэлбэржиж Моунт Диабло болсон гэдэг …

Энэ газраас аль хэдийн устаж үгүй болсон уугуул америкийн индианчууд соёлын хувьд Мивок хэл шинжлэлийн бүлэгт багтдаг гэх бөгөөд одоогийн Баруун эргийн Контра Коста дүүрэгт төвлөрч байв. 1955 онд Калифорнийн хүн судлалын эцэг гэгдэх А.Л.Кребер: тэд “охлон хэлтэй Саклан овгийн хүмүүс” байсныг 1821 онд Сан Францискогийн номлогчийн ашиглаж байсан толь бичгээр тогтоосныг хэл шинжлэлийн мэргэжилтэн Мэдисон Билер үзээд Мивок хэлтэн болохыг нотлосноор 1960-аад оноос л алдагдсан тэднийг эргэн таньж мэдэх болсон. XIX зууны эхэн хүртэл Сан Францискогийн номлогчид холын бодлоготойгоор шашинаа сурталчилж, улмаар Мивокууд Христэд даган орж өөр үндэстнүүдтэй гэрлэн тооны хувьд огцом буурч уугуул хэлээ орхин испаниар ярих болсноор тэд мартагджээ. Мивокууд нэгдсэн удирдлага байхгүй, отгоороо ан олз хайж, гайхамшигтай сайхан сүрлэн эдлэл сүлждэг байв.

Эдгээр индианчууд баруун эргээс зүүн зүгийн тал нутгийн өргөн хөндийн турш бөө шүтлэгтэй байсан бөгөөд нэгэн загварын Күзсү гэгдэх шашинтай байжээ. Тэд өөр өөрийн овогтоо өдөөр чимж гоёсон индианчууд онцгой ёслол үйлдэн тойрон бүжиглэдэг байсан бөгөөд бэлгийн бойжилтийн болон бөөгийн ёслол хийхдээ зөвхөн эрчүүд тусгай зассан газар ирж сүнслэг ертөнцийн нууцлаг орчинтойгоо харьцдаг. Зарим нь жилдээ нэг удаа өнгөрөгсдөө дурсан гашууддаг байв. Креберийн судалгаагаар хойд Калифорнийн Куксу бөө бүжгийн ёслолд орчлонгийн ухагдахуун(cosmogony) багтай гэжээ. Монголоор бол “тэнгэрлэг” ойлголт дутагддаг аж. 

Cosmogony эсвэл cosmogeny гэгдэх ухагдахуун нь орчлон анх яаж үүссэн болон түүний бодит оршин буйтай холбоотой асуудлуудын тайлбар онол болдог. Энэ нь Грекийн κοσμογονία (or κοσμογενία) үгнээс гаралтай бөгөөд κόσμος “орчлон”, γί(γ)νομαι / γέγονα нь “гарал үүсэл” гэсэн үг. Од гаригийн (astronomy) болон орчлон судлал (space science) нь нарны системийн үүслийг шинжлэх ухааны аргаар судлан онол бүтээхийг зорьдог юм. Эрдэмтдийн санаагаар бол ертөнц нэгэн цагт цул байгаад асар том дэлбэрэлтийн нөлөөнд орчлон үүссэн гэнэ. Яагаад ингэж дэлбэрсэнд Физикчид хариулт өгч чадаагүй. Тэд уг дэлбэрэлтийг долгиолог квант таталцлын онолоор батлаж чадаагүйгээс эрт үеийн орчлонгийн загварыг бүтээгээгүй л байна. Хэдийгээр янз бүрийн онолын таамаглал байдаг ч түүнийг шалгахад асар өндөр өртөгтэй эгэл биетийн хурдасгуур particle accelerator шаардлагтай болдог. Үүний тусламжтайгаар шинжлэх ухааны салбаруудын эдгээр таамаглалуудаас үнэмшихүйц болгож чадвал “хүн яах гэж үүссэн бэ?” гэдэг асуултын хариуг олно гэнэ. Космоложи буюу орчлон судлал нь үүссэн үеэсээ эхлэн орчлонгийн үүслийн шалтгааныг биш түүний оршихуйн мөн чанарыг судлаж ирсэн. Харин космогени ухагдахуун нь орчлонг судлахдаа дээд тэнгэрийн нөлөөг тусган оруулдгаараа ялгаатай. Физикчид ингэж орчлонгийн үүсэл болон оршихуйн тогтолцоог бүхэлд нь хамруулан шинжлэхдээ дээд тэнгэрийн онцгой зөрүүд үйлдлээс болж судалгааны хэлбэр нь огцом гажихад гүн ухааны болон шашины тайлбар хайж оруулдаг болжээ.

Мивокчууд хүн болон амьтны сүнсэнд итгэдэг байсан бөгөөд тэдний өвөг дээдэс нь зарим амьтны сүнстэй уулзсан гэдэг. Тиймээс тэд койот буюу нутгийн чоныг шүтдэг. Дэлхийд хуурай газар уснаас дөнгөж ил гарахад Моунт Диабло түрүүлж үүссэн тул ертөнцийн оройг энэ уулаар Мивокчууд төсөөлдөг байжээ. Европчуудыг ирж эзлэхээс өмнөх нэгэн домогт эрт үед усны ёроолоос Моунт Диабло болон Реед оргил л дөнгөж цухуйж байхад койот чоно бүргэдэн хүнээр индианчуудыг бүтээсэн гэнэ.

Сан Франциско болон Сан Хосегийн сүмд Мивокчуудыг шашинд оруулсан түүхэнд тэднээс анх гэр бүл болсон хүүхнүүдийн нэрээр бүртгэжээ.

1. Одоогийн Конкорд хавийн Чупкан индианчууд 1810 онд Сан Францискогийн номлогчдод

2. Оакландын доод хэсэг Сан Леандро хавиар нутаглах Жалкуйн омог 1801-1803 онд Сан Францискогийн номлогчдод

3. Антиох хавийн Жулпун омгууд 1811-1827 он хүртэл Сан Хосегийн номлогчдод

4. Питтсбург болон Соланогийн доод хөндий хавийн Омпин овог 1811-1812 онд Сан Хосегийн номлогчдод

5. Лафает, Валнут Крик хавийн Саклан овог 1794-1795 онд Сан Францискогийн номлогчдод

6. Данвил болон Сан Рамоны сав газраар байсан Таткан овог 1804 онд Сан Францискогийн номлогчдод

7. Мт. Диавло болон Марш Креек хавийн Волвон овог 1805-1806 онд Сан Хосе болон Сан Францискогийн номлогчдод

8. Хейворд болон Кастро Валлей хавийн Юргин овог 1799-1805 онд Сан Хосегийн номлогчдод итгэн дагсан байна.

Мөнх тэнгэр хүнийг өөр өөр хуруутай бүтээсэн шиг хүн төрөлхтнийг олон хэл, үндэс, ястантай болгожээ. Хэрвээ Христэд орсон улс бүхэн устаж алга болоод байвал энэ шашинд тэнгэрийн ёсыг зөрчсөн ямар нэгэн алдаа гарсан байж таарна. 800 жилийн өмнө Монголчууд өөрийн эзэнт гүрнээ байгуулж мянган хэлтнийг нэгтгэхдээ аливаа нэг шашинтныг устгаагүй билээ. Бид дэлхийн бүх хүмүүсийг өөрсдийнхөө нэгэн адил Мөнх тэнгэрийн хүүхдүүд гэж үзэж байсан юм. Хэдийгээр Христийн шашинтай орон олон байдаг ч хэд хэдэн өөр урсгалд хуваагддаг. Сүүлийн үеийн баримтаас үзвэл Христүүдийн тооноос мусульманчуудын тоо давах хандлагатай гэнэ. Дэлхий даяараа нэгдэж байгаа энэ үед овгийн зарчимтай мусульман шашинтныг Христэд нэгтгэх боломжгүй юм. Харин тал нутгийн заншлаар улаан дарс гаргаад “энэ бидний цусыг төлөөлөг. Бид бүгд нэг тэнгэрийн хүүхдүүд тул анд бололцоё” гэж хэлээд хамт ууж болно.

Христийн ойлголтоор ариун сүнс, эцэг, хүү гурвын холбоо нь үзэгдэх болон үл үзэгдэх ертөнцийг бүтээсэн гэдэг.Быт.1:1-2. ... Христүүдийн итгэлээр Ариун сүнс түүхэн урт хугацааны турш хүмүүсийн сэтгэлийг эрүүлжүүлэх зорилгоор хэзээ ч орхиж байгаагүй бөгөөд тодорхой хүмүүст дээд тэнгэрийн хязгааргүй хүчийг үзүүлсээр ирсэн. Бивангирд, номлогчдод, Иудын хаад, улаачид, христийн үйлтэнгүүд болон бүх гэгээрэгчдэд: Хэн ч Иисусыг “эзэн” гэж нэрлэж болохгүй, “ариун сүнс” гэх ёстой гэжээ. 1Кор.12:3

Яагаад үүнийг оруулж байна вэ? гэхээр миний сайн танил Христийн шүтлэгтэй монгол хүүхэн нөхрийнхөө аавыг үл хүндэтгэн зовоож байсанд юм. Миний ойлгосноор: Христийн шашны эцэг, хүү, ариун сүнсний холбоогоор түүний хадам эцэг л тэдний гэр бүлийг дээд тэнгэртэй холбож өгөх ёстой гүүр болох байлаа ...

Чингис хаан: “Би баатарлаг зориг хүчээрээ хаан болоогүй. Аавынхаа хүчээр бас мөнх тэнгэрийн хүчээр их эзэн хаан болсон” гэж хэлсэн байдаг юм. Есүхэй баатар түүнийг есөн настай балчир байхад тэнгэрт хальсан. Гэвч түүний эцгийн ариун сүнс монголоор бол Тэнгэр түүнд нөлөөлж эзэн хаан болгожээ. Үүгээрээ би Чингисийг христийн шашинтан гэж хэлээгүй юм. Мөнх тэнгэрийн ёсонд “хүн үхээд тэнгэрийн шүүхээр ордог” гэж үздэг бөгөөд чухамдаа бидний аав, ээжүүд л биднээс түрүүлж тэнгэрийн оронд очих болохоор бидний тухай хамгийн сайн талын мэдээллийг дээд тэнгэрт тэд л хэлж өгч чадна. Тэднээс хэн нэг нь тэнгэр болбол зөвхөн тэр л ариун сүнс биднийг хэзээ ч орхилгүй дагаж хайрлан хамгаалсаар дээд тэнгэрийн хязгааргүй хүчийг үзүүлж чадах билээ

 XIX зуунд шинэ тивд анх ирсэн цагаачид Америк улсыг байгуулан Мивокчуудад газар эдэлбэрийн бичиг хийж уугуул газрыг нь баталгаажуулан өгдөг болжээ. Индианчууд үүнд баярлаж төрж өссөн газраа эдлэх эрхтэй болсноор барахгүй багагүй зээл олгож байсанд яг л одоогийн Монголын шинэ баячууд шиг ууж наргиж, аархан дарвиж эхлэжээ. Тоотой мөнгө удалгүй дуусахад тэдэнд зарж үрэх юм юу ч байсангүй. Зах хязгааргүй далай шиг уудам нутгаараа чөлөөтэй ан олз хайж явдаг Мивокуудад ямарч хэрэггүй зүйл бол энэ “газрын бичиг” байсан юм. Түүнийг нэг доллараар, эсвэл хэсэг гурил, будаа, хэдэн шил архиар арилжиж байв. “Мивокууд газар бол дээд тэнгэрийн өмч. Түүнийг хэн ч үүрээд аваад явж чадахгүй” гэж үздэг байсан. Эх орноосоо өөр нутаг гэж байдгыг огт мэдэхгүй индианчуудад дэлхийн нөгөө өнцөгт тэднээс өөр соёлтой багтаж ядсан олон хүмүүс хязгааргүй их мөнгөний хуримтлал үүсгэчихээд зөвхөн газар нутгаа тэлэхийн төлөө алалдаж байдаг гэдгийг индианчууд мэдэх болоогүй, мэдэх ч аргагүй байсан юм. Тэдэнд үүнийг ойлгох цаг хугацаа ч байсангүй. Зуугаадхан жилийн дараа индианчууд бүх газраа алдаж тэд өөрсдөө ч тэр газраасаа арчигдан устсан байна гэдгээ мэдээгүй юм. Үүнийг соёлт ертөнц гэгдэх Европчууд сайн мэдэж байлаа.

Хүн төрөлхтний түүх давтагддаг болохоор бидний хувьд: Нутгаасаа холдоогүй монголчуудад “Асар хурдан хөгжиж байна” гэж магтан хэдэн чанаргүй байшин бариулж хөөргөөд, цөөхөн хүнд мөнгө зээлдүүлж хооронд нь өрсөлдүүлээд, шашинаа сурталчилан дэлгэрүүлж гадаадад суугаа бидний уншдаг хэвлэлд ичгүүргүйгээр “Монгол бол мөхөж байгаа орон мөн” гэж бичих болсон шалтгаан нь ердөө л энэ байна. Одоогийн манай төрийн явуулж байгаа бодлого тэр чигээрээ “Ямарч хамаагүй үнээр гаднын хөрөнгө оруулалтыг оруулаад хуваагаад идчихвэл үүрээд аваад явчихгүйгээс хойш тэд яаж ч чадахгүй” гэсэн өнгөрсөн үеийн мөхсөн “америк индианчуудын” нялхсын өвчинд дээгүүрээ хавтгайдаа идэгдэж, өнчин, ядуу, ажилгүй ах дүү нараа гаргууд нь гаргасан харгис шинжтэй, бидний төлөө биш чухамдаа бол тэр мөнгө зээлдүүлэгчдийн нийгмийг Монгол нутагт бүтээн байгуулж байна. Гадныханд бид хурдан бие биенээ барьж идэхийг хүлээх л үлдэж. Бид үүнд тийм их цаг хугацаа орохгүй байгааг дээр уншиж ойлгосон бизээ. Тэдэнд: хэдхэн жилийн дараа Монголчууд үгүй болоход ... гэсэн энгийн түүхээр батлагдсан санаа бий. Энэ бол “дорой буурай орны ард түмнүүдийн хоосорсон оюун санааны хязгааргүй шунал дээр суурилсан сэтгэхүйн тоглоом” юм. Монголын шинэ баячуудад гадаадын үнэтэй зөвлөхүүд нь газар эдэлбэрийн бичиг гаргах сайхан санааг тулгажээ. Тэд ч газрын эзэн болох гэж яаралгүй яахав. Энэ бол ердөө л ариун сүнсний мөнхийн чанарыг мартан тэнгэрийн хамгаалалтгүй болсон ард түмнүүдийн дунд тэсэлсэн цөмийн бөмбөг байдаг юм. Энэ бөмбөг харагдахгүй, утаа гарч гал маналзахгүй, хөнөөлийн шалтгаан нь тогтоогдохгүй. Энэ бөмбөг хэзээ дэлбэрэхийг мэдэж амжаагүй байхад Дорнодод Солонгосууд 99 жилээр тэслэлээ. Зуун жилийн дараа тэнд Монгол хүн байтугай тэнгэрийн ариун сүнс ч үлдэхгүй. Гэтэл шинэ баячуудын тэслээд амьжсан бидний мэдэхгүй Америк, Япон, Солонгос, Орос болон Хятад бөмбөгнүүд зөндөө байгаа гэдэгт би эргэлзэхгүй. Монгол улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлыг хариуцдаг гэнэ. Чухамдаа Монголыг ийм аюулаас хамгаалж чадахгүй бол тэр өөрөө ч гэсэн хэсэг хугацааны дараа Индиан овгийн удирдагч шиг үр удамтайгаа мартагдах болно. Тэр үед Монгол гэдэг нэр түүхэнд далайн ёроолд живсэн Атлантида гэдэг шиг сонсогдох бизээ.

Дээр өгүүлсэн түүхэнд Мивокууд эцгийнхээ ариун сүнсийг орхисноороо дээд тэнгэртэйгээ холбоо тасарч бүр мөсөн устсан юм. Чингис хааныхаар: “Соёлт хүн төрөлхтнийг удирдана гэдэг нь өнчин ядуус, баян хоосон ялгалгүй хүн бүрийг харанхуйн хүчнээс аль болохоор ангид байлгаж тэнгэртэй нь буюу гэрэл гэгээ рүү нь удирдан залах”-ыг хэлдэг байжээ. Гэтэл бурханы орон гэж Монголыг дэлхийд зарлаад бурханыг газар доороос хайж Зонховын “Ламрин”-г монголоор хэвлэж хориотой энэ номыг үнэгүй тараасан нь бүр ч эмгэнэлтэй. Монголд хүн төрөлхтний мөхлийн түүх давтагдан туршигдсаар ...

 

 Хэрхэхийг Мөнх тэнгэр мэдтүгэй.

 

Боржигин Самбуугийн Болдбаатар

      2011 оны 8 дугаар сарын 13, 23:03

Ашигласан материал: http://en.wikipedia.org/wiki/Mount_Diablo, http://en.wikipedia.org/wiki/Cosmogony, http://en.wikipedia.org/wiki/Bay_Miwok, http://en.wikipedia.org/wiki/Rancho_Monte_del_Diablo, http://en.wikipedia.org/wiki/Holy_Trinity.

 http://www.youtube.com/watch?v=qT_RBqHR31I&feature=related



бичсэн: boldbaatar | төрөл: 2011-08-19 өдөр 05:54
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Мөхөл нүүрлэсэн хэцүү үед
Тэр . Төрсөн. Гэвч түүнийгтосоххаранхуй тэнэг мунхагийн гор илүү болоод эрээн мяраан хорт могой луга байсан.Харин тэр гуч гаран нас хүрсэн байна.Хэн түүнийг түшсэн гээч.Аймшигтай. м
Бичсэн: Majaa 13:04, 2013-09-01 | Холбоос | |


Хамгийн мунхаг бурангуй зүйл бол нуга даран сөнөөсөн улс түмнээ дахин хэзээч босохгүй юм шиг сэтгэж өвөг дээдсийнх нь сүнсийг хүртэл басан доромжлох .
Дээр дээр хэмээн дүрх сэтгэлийн дотрох нандин оршихуй өвөг дээдэс бүтээчихсэн гэдэг.
Бичсэн: Majaa 16:55, 2013-08-31 | Холбоос | |


баярлах Ooriin tani obog deedes Altan urgiig mundag bichgiin xumuus bsan bxaa Abtai xaan bol tuxain tsag uedee zorimog xatuu ch uiliig xiisen bdag
Бичсэн: S Mungunsar (зочин) 22:08, 2012-02-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax