Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Чойжамц хамбатай ярилцлаа.

                                
 
 
Өнөөдөр 5 сарын 21. Нарлаг сайхан өдөр эхлэж байгаа ч миний хувьд
үүнийг сонирхох завгүй. Нэг л мэдэхэд өдөр болж үд аль хэдийн
хэвийжээ. Гэнэт утас ууртай маягтай цахирдан хангинахад цочмогхон
шүүрч товчийг дарвал Хишигбаяр дарга Монголчуудын Холбоон дээр
хуралтайг санууллаа.  Өчигдөрхөн Хамбад зориулж бэлдэн
Оюунгэрэлээс авсан боорцог, хайлмагыг шүүрэн дээл хувцасны хамт  
яаран машины ард хийгээд Холбоон дээр тууж хүрвэл Хишгээ Оюутны
холбооны гурван залуутай суух аж. Тэдэнтэй Наадмын тухай ярилцах
зуур нь би боломж олдвол ганц хоёр үг хавчуулан байх үед Жамбаа
ирж нэмэгдэв. Удалгүй миний ажлын цаг болсон тул орой уулзахаар
 тохироод гарч одлоо. Оройн ажлаа тараад Хишгээтэй хамт Чойжамц
хамбыг тосох ёстой байсан юм.  Ажлын цаг дуусч Хишгээгийнд очвол
тэр хамбад зориулж ширээ бэлдэн, идээ тавьж
дажгүй сайхан таваг засаад цай уулгахад бэлджээ. "Морио юүлж", 
Хишгээтэй нэгдэн Сан Францискогийн буудал хүрвэл онгоц яг л  цагтаа
буусан байлаа. Хамбыг дагалдагсадтай нь авч буудлаас хөдлөн
Хишгээгийнд буумагц халуун цай хоол болсоор тухлах зуур хэд гурван
үг асууж дөнгөв.
Хишгээ зүүдний тухай асууж Далай ламыг зүүдэлсэн гэж хэлэхэд
ярианы сэдэв өргөжиж би өөрт тохиолдсон сонин зүүдийг ярих
болсон юм. Хэдэн жилийн өмнө Вашингтоноос машин авах гэж
байхдаа Чойжамц хамбыг тодхон зүүдэлж билээ. Би дуу хураагуураа
гаргаж бэлдэж тавиад: “Энэ зүүдэнд Чой хамба надыг яг л кинонд тоглох
юм шиг Хамбын хувцсаар хувцаслан хамба болгож байгааг харсан”
гэж яриад зүүдний учрыг магадлахын тулд Чойжамц хамбыг Конкорд
хотдоо авахаар зүтгэж байж танилцсан тухайгаа хөөрлөө.  Тэгээд Чой
хамбаас “Та бурханаа харсан уу?” гэж асуувал “Үгүй” гээд, “Бурханыг
жарж болохгүй. Хэн ч харж чадахгүй” гэв. Ингээд би:
Баатарын өгсөн “Ламрин”-г уншаад их гайхан биширч тэр
номлолоор Конкордын Монголчуудад яриа хийсэн тухайгаа, бас
тэр шөнө миний зүүдэнд их өндөр настай Их Монголын хатан ээж
ирж намайг шоолж инээгээд “Миний хүү буддын шашинд орох гэсэн
юм уу?” гэхэд, "Үгүй, эмээ. Ийм сайхан ном урд нь уншиж байгаагүй
болохоор бусдад ярьж өгсөн юм" гэвэл “Чи аль ч шашинтай хамтарч
болно. Гэхдээ аливаа шашинд орвол бид чамайг буцааж авч чадахгүй
шүү” гэж анхааруулаад явсан тухай ярьж өглөө. Үүнээс хойш “Монгол
хүн ямар нэгэн шашинд автах шаардлаггүйгээр том хамгаалалттай юм
байна” гэдэгт итгэдэг болсон тухайгаа би түүнд хэлсэнгүй. 
     Гэвч түүнийг Ажаа гэгээний байранд хүргэж өгөөд үлдээх үед
Чойжамц Хамба гүн бодолд дарагдсан үлдэж билээ. Өвгөн лам
минь юу бодож суусан бол. 

    Түүний надад  Конкордод ирэхдээ “Хамба болоорой” гэж хүзүүнд
зүүж өгсөн эрхийг одоо болтол хадгалж байдаг билээ.
Ярианы явцад Чойжамц хамбатай ямар нэгэн хэлбэрээр холбогдсон
гэдэгтээ бид хоёулаа итгэлтэй байсан юм. 

 
Уг ярилцлагын эх миний дуу хураагчид бий. Ээж аавдаа итгэж, эх орноо
хайрлахын жишээ болгож үүнийг дурьдлаа. Мөнх Тэнгэр биднийг
үргэлж харж байгаа билээ.  
 
Боржигин Самбуугийн Болдбаатар
05.23.2010 он.

бичсэн: boldbaatar | төрөл: 2011-05-24 өдөр 14:17
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax