boldbaatar's blog
Туулаа авраач
Хэзээнээс урссаныг мэдэхгүй
Хиргүй тунгалаг Туул гол
Өвлийн хүйтэнд харзлан урсана
Өнө удаан хүчлэн урсана
Сал хөвдөг салаанууд нь
Сарнин алга болжээ
Хайрга шороо цухуйж
Хатсан жалга үүсжээ
Эрт цагт баатрууд
Эрчлэх дайнд мордохдоо
Эцсийн удаа Туулаасаа амсаж
Эргэж иртлээ хагацдаг байжээ
Хайрлан хүндэлсэн хатан Туул нь
Хайрга болтлоо ширгэж байхад
Харамсах янзгүй бид нар
Хараа сохор суух юм
Ундны усгүй болсон үедээ
Урагшгүй нэгнээ харааж суухаар
Урсгал голоо амьд байхад
Урьтаж аюулаа хаахсан
Дархан цаазат Богд уулын
Өлмий дагаж урсдаг голоо
Дархалж цаазалж өгөөд
Даяар олноо баярлуулаач
Өмдөө даахгүй хятадууд
Үйлдвэр байгуулан таахалзаж
Өмхий усаа Туулд урсган
Өвс ургамал сүйтгаж байна
Үйлийн үртэй энэ голыг
Үеийн үед хайрлаж чадвал
Үндэс угсаа минь тасралгүй
Үүрд байх магадлал бий
Хатан Туул ширгэвэл
Хатаж үхэх цондон тэр
Хот балгас сүйрэн мөхөж
Холхих хүнгүй галав болно
Үг хэлээр ярьдагсан бол
Өчнөөн зүйлийг хэлэх байсан
Өр тасартал уйлан хайлж
Өчнөөн зовлон тоочих байсан
Хайлан урсах Туул голоо
Хатаж мөхөхөөс нь өмнө
Хамтаар хамгаалахыг оролдвол
Хамгаалж амьжиж ч магадгүй
Дээгүүр харан дүүхэлзэх
Дээдэс ихэс баячууд
Бодлого зохион зүтгэвэл
Болохгүй зүйл байхгүй
Өндөр барилга барьж
Үнэтэй машин уналаа ч гэсэн
Усгүй бол яахыг
Ухаарч ойлгооч хүмүүс ээ
Үүрдийн юм байдаггүй
Үйлийн лай байдгийг
Ухаант хүмүүс та нар
Ухаж ойлгож үзээч
Харсаар байж хатан Туулаа
Хайрга жалга болгох гэж үү
Хүн таныг ундаалсан
Хөөрхий Туулаа авраач
Хүссэн хүсээгүй хүн байгаль хоёр
Хэзээ нэгэн цагт мөхөх нь лав
Хүний тоотой насандаа
Хөөрхий Туулаа аварцгаая хүмүүс ээ
Самбуугийн Буянбаатар
бичсэн: boldbaatar | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих